7/30/08
Зуслангын багш болсон түүх
Зун цаг энэ үгийг бодохлоор ихэнхэд маань дулаахан, цэвэр агаар санагдаж байдаг.Үүгээр би анхныхаа өөрийн туулж өнгөрүүлсэн зун цагын талаар бичихээр шийдлээ. Зуны бас нэг хэзээ ч мартагдахааргүй цаг бол ЗУСЛАН миний хувьд хэзээ ч зусланд амарч үзээгүй надтай адилхан залуус зөндөө байгаа байх гэвч би зуслангын багш гэдэг нэгэн байж үзсээн. Дөнгөж 10 жилээ төгсчихөөд 1 курсд оров оо шинэ хамт олон бүх л үеийн залуус маань 9 сарын 1 нд сургууль дээрээ ирж манай ангийн хүүхдүүд ямар хүүхдүүд байгаа болоо гэсэн харцтай л баахан хүүхдүүд ...би ч тэр дунд бас гайгүй ангид орчих санаатай эртхэн очоод л ... за тэр яахав дараа үргэлжлүүлнээ.. тэгээд 1 курсээ төгсдөг юм байна тэгээд л энэ зун юу хийх вэ? гэсэн бодол толгойд эргэлдээстэй би ч ямар нэгэн ажил хийнэ дээ гэсээр байж байсан чинь нэг өдөр манай аав намайг чи энэ зун юу хийх гэж байна? гэдгийн байна би ч яахав нэг юм хийнэ дээ л гэлээ тэгсэн аав хүү чи хүүхдийн зуслангын багш хийж чадах уу? гэдгийн байна би сонсонгуутаа л чадалгүй яадгийн харин хаана гэсээр баахан зүйл асуугаад л.. тэгээд л зуслангын багш гэдэг дажгүй ажил хийхээр болов оо.Бас болоогүй зуслангийн багш болох гэж нийлээн хэдэн даваа давсааан 3 хоног сургалтанд суудаг юм байна найрамдлын туршлагатай багш нар нь ирж баахан л юм заагаад л бас ч гүй анхныхаа бодвол хэд хэдэн тоглоом сураад л авлаа тэгсэн бас тэгээд зогсдогүй юм байна улаанзагалмайгаас анхны тусламжын хичээл, онцгой байдлын газраас галын хор энэ тэрийн талаар бүр эмч нар ирж бэлгийн замын өвчны талаар за тэгээд яриад байх юм бол нилээн олон зүйл сураад нэг л их олон түр мэргэжилтэй баатар эр болох шахсан арай л гэж нэг юм 3 хоног нь өнгөрөөд одоо л зусландаа явандаа гэтэл бас 3 хоног заасан юмаараа шалгалт авна тэгээд тэндээс тэнцвэл зуслангуудын захиралуудтай ярилцлаганд орж байж зуслангаа авдаг юм байна өө би ч тэр болгоныг нь амжиллтай давчихлаа (жоохон ярианы баялаг ихтэй болохоор амархан л давсан ) тэгэж байхан явсаар байгааад сая л нэг зуслан дээрээ ирлээ.Ингэхэд би хамгийн анх НАРЛАГ зусланд багшлаж байсан үе маань нэг иймэрхүү байдлаар эхэлж байж. Тэр өдрөөс хойш их л хөгжилтэй юм их олон болсон олон ч амрагчидтай болсон дараа үргэлжлүүлье яг одоо ажил ихтэй байнааа энэ ажил гэж ёроолгүй сав л гэсэн үг хэ хэ удахгүй зуслангын бодит амьдралын талаар бичнэээ дараагын дугаарт..
Subscribe to:
Post Comments (Atom)


1 comment:
Туршилт амжилттай
Post a Comment