8/10/08

Зугаалга аа гэж...

Саяхан би урьд нь хэзээ ч очиж байгаагүй БАЯНБУУРАЛ гэдэг газар очиж нэг хонодог юм байна ...би ч ганцаараа биш ээ ажлынхантай анх удаа л амралтанд явж үзсэн маань энэ. Тийш ээ воганаар 3 цаг гаран явж байж очдог юм бил ээ.... анх эндээс явахдаа нилээн хөгөө тарисаан воган болхоор яг л цагтаа явна бид хэд юм аа ч өглөө нь цуглуулаад явна гэхээр бараг л амжихгүй юм шиг санагдсан... тэгээд л яахав амжих гээд бөөн юм болсооон... манайхан вогзал дээр ийшээ гээд л хаачихаа мэдэхгүй баахан орилсон сандарсан хүмүүс баахан юм чирчихсэн тэнд байсан хүмүүс бүгд бүр гайхсан харцаар хараад л... нэг охин бид нарыг хараад байсан ээж нь алив наашаа гээд л бид нараас айсан шинжтэй хүүхдээ аваад л .. бараг л тэнд 7 сарын 1 нд болсон иргэний дайн болж байгаа мэт л хэ хэ гадны хүний нүдээр харахад үнэхээр инээдтэй... хооое вогаан ч гэх шиг хооое наашаа гээд л ганц воганы нааш цаашаа учраа олохгүй гүйгээд л яг л орос руу воганоор наймаа хийдэг хүмүүс шиг л харагдаж байсан... за тэгээд арай ч гэж нэг юм нэг воганд суусан чинь пиг хүн угаасаа ингэж явдаг юм байх л гэж бодсон чинь яваандаа хүны яриа сонсоод байсан чинь төмөр замын 70 жилийн ойн баярт явж байгаа үнэгүй баярын воган гэдэг юм байна за тэгээд цаг гаран пиг чихсэн воган дотор хөлсөө урсгаад энд тэнд суудал арай гэж олоод л сууцгаасан харин ашгүй баярын хүмүүс бууж сая л нэг воган дотор эрх чөлөө гэдэг юмыг амсаж бил ээ ... тэр л үеээс амралт маань воган дотроос эхэлсэн юмдаг..миний хувьд воган дотор 3 цаг суухад бас л урт хугацаа байсан шүү яахав эхэндээ ажлыхантайгаа баахан буу халж зугаатай л явсан тэгэж байгаад воганы сүүлээс эхны воган хүртэл дэмий тэнэмээр санагдаад ганцаараа дэмий тэнлээ...тэгсэн халуун ч гэж их байсан учраас гайгүй сэрүүн газар бас олчих санаатай явж байгаад нээх дажгүй сэрүүн газар олсон чинь тэнд нэг охин ганцаараа сэрүүцээд байж байсааан гэж... би ч яахав нүүрэмгий болхоор зүгээр л хажууд нь очоод суучихсан...тэгэж 5 минь орчмын дараа шууд л чи хаана очих гэж байгаа гээд л шууд л асуучихсан нөгөө охин чинь гайхсан харцаар харж байснаа зүүн хараа гээд нэг л ичсэн байдалтай хэлээд л ...тэгээд зүүүн хараагын охинтой баахан буу халж 9-н шидын юм хамж яриад л... ярианд маань улс төр хүртэл орсон шүү нэг мэдсэн нилээн удаан буу халсан бололтой гэнэт л очих газраа сандаг юм байна.. тэгсэн харин арай болоогүй дараагийн зогсоол бололтой надад сануулж хэлээд л .... за тэр замдаа танилцсан охины түүх маань хайрын тухай биш шүү зүгээр л хэн нэг хүн ийм маягаар ханьтайгаа учирч байсан бол санагалзах байхааа гээд л үү.... тэгээд л нөгөө амралтандаа очсон анхны сэтгэгдэл дажгүй байсан яг үнэнээ хэлэхэд манайхан очиход пиг дүүрсэнбаёан болхоор бид хэдийг нэг зуны байшин оруулсан чинь хуучин усан эмчилгээ байсан газар л юм шиг байгаа дотроо 2,3 гоожууртай тэрныхээ доор хэдэн гудас давхарлаад ор гээд нэрлэчихсэн хэ хэ хэ ...бид хэд очингуутлаа шууд л махаа аваад л голын эрэг гарлаа... очиж мэдээж хорхогоо хийж идэх гээд тэгээд ямарч бэлтгэлгүй очсон бид хэд юундаа хийх нь ч тодорхойгүй ...тэгэж байхан будилж будилж нэг юм олоод хийсэн үнэндээ үнэхээр тасархай хорхог болсон тэгээд морь унаад л, усан ороод л, ер нь амралтанд юу л хийдэг тэр бүгдийг л хийж үзсэээн. Зуны шөнө болхоор намуухан майр гоё шөнө болсон орой нь дисконд нь орлоо тэгсэн pc нь эвдэрчихсэн гээд л баахсан вальс, танго, задгай цагаан энэ тэрийг бүжэглэж баахан л нэг нэгнийгээ шоолж инээлдэцгээсэн ... оройн нь хойлоогоо сойтол дуулаад бас л гоё үдэш байсан шүү гэхдээ надад энэ очсон амралт нээх таалагдаагүй ээ хоол нь гэж нэг л биш ээ за за очсон газраа муулаад яахав амралтанд явсан маань ераөнхий дөө нэг иймэрхүү уг нь голд нь зөндөө гоё гоё шогын юм зөндөө тэрийг дараа бүр гоё бичнээ одоо ч нилээн орой болчихож гарч нэг хүн амьтантай уулзахгүй бол уйдаж үхэх гээд байх юм аа хэ хэ за за түр баба

No comments: